Коста-Рика ОУВС-гаас тусламж хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-31 16:39:27

САН-ХОСЕ. /El Pais/. Коста-Рика улсын эрх баригчид цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн үр дагавруудыг даван туулахын тулд Олон улсын валютын сангаас 1.75 тэрбум ам.долларын тусламж хүсжээ.


Эрх баригчдын мэдэгдэж буйгаар төсвийн алдагдал 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 9 хувиас давж магадгүй байна. Түүнчлэн улс орны эдийн засаг 5 хувиар буурна гэж Төв банк нь таамаглаж байна. ОУВС Коста-Рика улсад цар тахалтай тэмцэхэд нь зориулж 4 дүгээр сард 504 сая ам.долларын яаралтай санхүүжилт олгож байсан аж.


Коста-Рикад коронавирусний халдварын нийт 39699 тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 418 хүн нас барсан байна. Засгийн газар 3 дугаа сарын 16-нд онцгой байдал зарлажээ.  

 

Холбоотой мэдээ