65.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-08-29 19:37:42

Өмнөговь /МОНЦАМЭ/ "Оюутолгой" ХХК 2015 оноос Өмнөговь аймагтай хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллаж байгаа юм. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гаас 65.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж тус аймгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулжээ.

Өмнөговь аймаг улсдаа гурван удаа шилдэг аймгаар шалгарсан бөгөөд энэхүү амжилтад "Оюутолгой" ХХК-ийн оруулсан хувь нэмрийг үнэлж батламж гардууллаа. Өмнөговийнхон 2017, 2018, 2019 оны ажлаараа улсдаа тэргүүлж Монгол Улсын "Шилдэг аймаг" болсон билээ. Энэхүү амжилтад тус аймгийн нийт иргэд, тус аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн үүрэг оролцоо, хөдөлмөр зүтгэл хамгийн чухал байсныг аймгийн удирдлагууд онцолж байлаа.

Холбоотой мэдээ