“KFC” алдарт урианаасаа түр хугацаанд татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-25 14:18:11

НЬЮ-ЙОРК. /CNN/. Кентуккийн шарсан тахиа буюу “KFC” түргэн хоолны сүлжээ газар өөрийн алдарт "finger lickin' good" буюу “хуруугаа долоом амттай” урианаасаа түр хугацаанд татгалзахаар шийджээ. Коронавирусний цар тахал дэгдээд буй нөхцөлд ийм уриа ашиглах нь тохиромжгүй гэж үзсэний улмаас тус шийдвэрийг гаргасан байна.


Коронавирусний халдвараас сэргийлэхийн тулд нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байхыг эрүүл мэндийн салбарын ажилтнууд иргэдэд зөвлөснөөс хойш хэдхэн сарын дараа “KFC” ийнхүү 64 жил ашигласан уриагаа хэрэглэхийг зохисгүй гэж үзэж, түр татгалзаж байгаагаа мэдэгдсэн байна.


“Онцгой нөхцөл байдалд буй энэ үед бидний уриа цаг үетэйгээ зохицохгүй байгаа учир бид урианаасаа түр хугацаанд татгалзаж байна. Үүнтэй холбоотойгоор сүлжээ газруудын цэсэнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй бөгөөд тохиромжтой цаг нь ирэх үед бид уриагаа дахин ашиглах болно” гэж тус компанийн маркетинг хариуцсан дарга Кэтрин Тан Жиллеспай ярьжээ. 

 

Холбоотой мэдээ