Эрүүгийн цагдаа оффшор данстнуудыг шалгаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-05-17 15:55:33

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас оффшор данстнуудын нэрийг дэлхий нийтэд зарлахад Монгол Улсын нэр бүхий 49 иргэний оффшор дансны бүртгэл илэрсэн. Олон нийтийн хүсэн хүлээж байснаар Цагдаагийн байгууллага оффшор данстай нэр бүхий хүмүүсийг байцааж эхэлсэн байна.

Манай улсын хуулинд оффшор данстай холбогдсон асуудлыг нарийвчлан заасан зүйлгүй ч дэлхий нийтийн анхаарлыг татсан учраас шалгах шаардлагатай болжээ.  ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хариуцан дээрх оффшор дансны хэргийг шалгахаар болж,  нэр бүхий хүмүүсээс эхний байцаалтыг авч эхэлсэн байна. Одоогийн хуулийн заалтаар бол оффшор данстнууд эх үүсвэрээ хууль зүйн үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй бол хөрөнгийг нь хураан авч, нийтийн албанд ажиллах хугацааг 10 жил хүртэлх хугацаагаар хориглож,  5-8 жилийн хорих ял оноох боломжтой гэж хуульчид ярьж байна.

Ж.Батсайхан 

Холбоотой мэдээ