Хийн хоолой дэлбэрсний улмаас Сири улс гэрэл цахилгаангүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-08-24 12:22:04

ДАМАСК. /TASS/. Сирийн өмнөд нутагт хий дамжуулах хоолой дэлбэрсний улмаас тус улс бүхэлдээ гэрэл цахилгаангүй болжээ. Энэ тухай SANA агентлаг Сирийн Нефть, эрдэс баялгийн сайд Али Ганимагийн мэдэгдлээс иш татан уламжиллаа.


Түүний мэдэгдсэнээр, халдлагын улмаас дэлбэрэлт болсон байж болзошгүй байна. Сирийн “Al Ekhbariya” телевизээр мэдээлж буйгаар, дэлбэрэлтийн улмаас гурван цахилгаан станцын үйл ажиллагаа зогсжээ. Мэргэжилтнүүд  цахилгаан хангамжийг сэргээхээр ажиллаж байгаа бөгөөд амин чухал байгууламжуудыг эрчим хүчээр хангаж, зарим мужийн цахилгаан хангамжийг аажмаар сэргээж эхэлжээ. Түүнчлэн гал сөнөөгчдийн баг дэлбэрэлтийн улмаас гарсан түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж.


Сирийн Эрчим хүчний сайдын өмнө нь мэдээлснээр, Дамаск мужийн Думейр болон Адра хотын хоорондох хий дамжуулах хоолой дэлбэрсэн байна.


 


Холбоотой мэдээ