ИХШХЕГ-аас зарласан илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-05-17 13:56:27

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас “Байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Энэ үеэр  Харьяатын тухай хууль тогтоомж,  Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжоор зохицуулагдаж буй эрх зүйн харилцаа болон Шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, боловсронгуй болгох арга зам сэдвээр илтгэлийн уралдаанд шалгарсан 10 илтгэлийг хэлэлцүүлэв.

Бага хуралд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Отгонтэнгэр Их сургуулийн Хууль зүйн сургууль, Орхон, Их Засаг Олон Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулиас багш, оюутан, судлаачид оролцлоо. “Харьяатын тухай хуулиар зохицуулагдаж буй эрх зүйн харилцаа,тулгамдаж буй асуудал, боловсронгуй болгох арга зам” сэдвийн төрөлд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Иргэний харьяаллын газрын ахлах мэргэжилтэн З.Өнөрсайхан “Иргэний давхар харьяаллын өнөөгийн нөхцөл байдал ба олон улсын туршлага” илтгэлээр Тэргүүн байр, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн 4-р курсын оюутан А.Түвшинтөгс “Иргэний харьяаллыг хөнгөлөлттэй журмаар олгох хэрэгцээ, шаардлага, гадаад орнуудын туршлага” илтгэлээр Дэд байр тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал, “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжоор зохицуулагдаж буй эрх зүйн харилцаа, тулгамдаж буй асуудал, боловсронгуй болгох арга зам” сэдвийн төрөлд Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн 3 Б ангийн оюутан Ч.Нансалмаа, Б.Должинсүрэн нар “Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал” илтгэлээр Тэргүүн байр, тус сургуулийн 3-р курсын оюутан Б.Уугантөгс, Ц.Долгорсүрэн нар “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль ба холбогдох хуулийн тулгамдсан асуудал” илтгэлээр Дэд байрыг тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн  шагнал хүртлээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ