Дэлгэрхаан суманд нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-08-24 12:12:20

Төв /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, түүний харъяа агентлаг бүр хэрэгжүүлж буй зорилгын хүрээнд “Хүртээмжтэй чанартай төрийн үйлчилгээ" нээлттэй хаалганы өдөрлөгийг Дэлгэрхаан суманд зохион байгууллаа.

Тус өдөрлөг нь Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, түүний харъяа агентлаг бүр хэрэгжүүлж буй бодлого, чиглэл, үйл ажиллагаагаа сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад танилцуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомжууд, дүрэм журмыг сурталчлах зорилготой аж.

Өдөрлөгт Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, харьяа агентлагууд оролцож газрын мэдээллийн сангийн лавлагаа, газрын кадастрын үйлчилгээ /кадастрын зураг хийх/, өмчилсөн газрын гэрчилгээ олгох, мал эмнэлгийн дуудлагын үйлчилгээ, малын эмийн худалдаа, мал сүргийн эргэлтийн тооцоолол, хурга бордох аргачлал, ногоон тэжээл тариалах технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг тохирлын үнэлгээ баталгаажуулалтад хамруулах зэрэг 23 төрлийн үйлчилгээг давхардсан тоогоор 100 гаруй иргэн, аж ахуйн нэгжид үзүүлж, холбогдох 11 санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэлээ.
Тус суманд тулгамдаж буй зуншлага тааруу байгаатай холбогдуулан отрын бүс нутагт өвөлжиж, хаваржих газар шийдвэрлэж өгөх, газар нутгийн хилийн цэсийн асуудал, сумын ЗДТГ-ын конторын барилга муудсан, АНУ сервис ХХК-ийн ээлжийн ажилтнуудын хөдөлмөр хамгааллын асуудал сул, цэцэрлэгт их засвар хийх, хүүхдийн тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж дутагдалтай, соёлын төвд ажилтны орон тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг холбогдох дээд шатны байгууллагуудад уламжиллаа.

 

Холбоотой мэдээ