Туул голд осолдсон байж болзошгүй 3 иргэнийг хайж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-20 15:23:31
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Усанд осолдсон байж болзошгүй 3 иргэнийг эрэн хайх ажиллагааг Хан-Уул болон Налайх дүүрэгт зохион байгуулж байгааг НОБГ-аас мэдээллээ.


НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, "Иргэд гол дагуу амарч зугаалах үедээ анхаарал болгоомж алдах, ялангуяа бага насны хүүхэд тавих хяналтаа сулруулах, согтууруулах ундаа хэрэглэснээс болж усанд осолдох тохиолдол багасахгүй байна. Маргаашаас эхлэн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагуудтай хамтран Туул гол дагуух 40 км газарт эрчимтэй хяналт шалгалтыг явуулна. Учир нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, цагдаад бүртгэлгүй цогцсыг завьт эргүүлээр явж байхдаа аврагчид олж таниулах ажиллагааг явуулж байна” хэмээлээ.


Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу ажиллаж буй НОБГ, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын завьт эргүүл энэ хугацаанд 300 орчим хүний амь насыг авран хамгаалсан байна. 

Холбоотой мэдээ