Жаргалант, Цэцэг суманд зорчих хөдөлгөөн хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-18 12:17:03

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор эмчлүүлж буй 42 настай иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Тиймээс аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр Жаргалант, Цэцэг сум дахь авто замын хяналт, шалгалтын постын үйл ажиллагааг буулгав. Ингэснээр Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд авто замын зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.   

Цаашид байгалийн голомтот, гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд тарвага агнахгүй, түүхий эд бүтээгдэхүүнийг нь хэрэглэхгүй, зөөвөрлөхгүй, тээвэрлэн худалдаалахгүй байхыг аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагаас дахин анхааруулж байна.

Холбоотой мэдээ