“Арвин ургац-Ажлын байр” аянд нэгдэхийг уриалж байна

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-08-18 11:10:58

Төв /МОНЦАМЭ/. Төв аймаг “Атрын 4 дүгээр аян” -ы эхний жилд газар тариалангийн үйлдвэрлэлээ таримлын нэр төрөл бүрээр өсгөн нийт 20,8 мянган га-гаар нэмэгдүүлжээ. Ийнхүү ургацаа хаягдалгүй хураан авахад ажиллах хүчин дутагдалтай тул “ Арвин ургац-Ажлын байр” аянд нэгдэхийг  аймгийн ургацын штабаас уриаллаа.

Тодруулбал,  энэ жил үр тариа 93,0 мянга га, улаан буудай 85,0 мянган га, төмс 7,8 мянган га, хүнсний ногоо 1,6 мянган га таримал тэжээлийн ургамал 11,5 мянган га, тосны ургамал 10,5 мянган га-д тариалахаар төлөвлөснөөс тариалалт эцсийн байдлаар нийт 124416 га-д тариалахаас 120348-д тарьж 96,7 хувийн гүйцэтгэлтэй байна. Ийнхүү урьдчилсан байдлаар “Хагас сая” тонн орчим ургац хураан дотоодын хэрэгцээнд нийлүүлэх боломжтой гэж албаныхан онцолсон юм.

Тиймээс 13500 хүн ажиллахаас 1340 хүний ажиллах хүчин дутагдалтай байгаа учир намрын ургац хураалтын “ Арвин ургац-Ажлын байр” аянд хүн бүрийг нэгдэхийг уриалжээ. Эх оронч иргэн, оюутан залуус, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж та бүхэн баг хамт олноороо нэгдэн ажиллахыг хүсэж байна гэж аймгийн ургацын штабаас мэдээлэв.

Холбоотой мэдээ