Баян-Өлгийд малын вакцинжуулалтын ажил 72 хувьтай байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-08-13 15:36:54

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд малын урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил 72,6 хувьтай байна гэж аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.

Тухайн онд тус аймагт 1 сая 827 мянга 351 толгой малд цусан халдварт, галзуу, боом, дотрын халдварт хордлого, бруцеллёз, дуут, адууны саахуу зэрэг 10 төрлийн вакцин тарихаар төлөвлөжээ. Үүнээс цусан халдварт, бруцеллёзоос бусад вакциныг тарьж дуусгажээ.

Харин үлдсэн хоёр вакциныг 10 дугаар сард багтаан дуусгах ажээ.

Холбоотой мэдээ