2.5 сая гаруй толгой мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-08-12 09:33:32

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд ирэх өвөл 2.5 сая гаруй толгой мал өвөлжинө. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж, 83 мянган га-д байгалийн хадлан бэлтгэхээр ажиллаж байна.  Сумдын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь явж ажиллаж байна гэж ХХААГ-аас мэдээлэв. Тосон Хулстайн байгалийн нөөц газар, Халх гол сумын нутгаас үйлдвэрийн зориулалттай хадлан бэлтгүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ. Малчид нийтдээ 89 мянган тн байгалийн хадлан, сум болон аймгийн аюулгүйн нөөцөд нийт 2100 тн өвс, 710 тн тэжээл бэлтгэх юм. Тодруулбал, сум бүр 100 тн өвс, 40 тн тэжээлийг бэлтгэх аюулгүйн нөөцөө бүрдүүлэх бол аймгийн Засаг даргын аюулгүйн нөөцөд 700 тн өвс, 150 тн тэжээлийг бэлтгэх тухай Засгийн газрын тогтоолыг бүрэн хангахаар ажиллаж байна.

Дээр дурдсан 83 мянган га-гаас малчдын түвшинд болон аюулгүйн нөөцийг бэлтгэх бүрэн боломжтой. Харин тухайн сум болон аймгийн Засаг дарга хоорондоо зөвшилцсөний дагуу бусад аймгаас хадлан хадуулах юм. Одоогоор Өвөрхангай аймгаас таван мянган га-д хадлан хадах санал хүсэлт ирүүлж, газрын гарцыг судалж байгаа аж. 

Холбоотой мэдээ