Венесуэлд өдөрт хамгийн олон тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-11 11:56:49

КАРАКАС./Venezolana de Television/. Венесуэлд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 995 тохиолдол илэрсэн нь тус улсад цар тахал дэгдэж эхэлснээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол боллоо. Энэ тухай Венесуэлийн дэд ерөнхийлөгч Дельси Родригес мэдэгджээ.


Венесуэлд өмнө нь халдварын хамгийн олон буюу 700 тохиолдол илэрсэн юм. Тус улсад өнөөдрийн байдлаар 26800 хүн халдвар авчээ. Родригесийн мэдэгдсэнээр, халдварт өвчний улмаас 6 хүн амь үрэгдэж, нас барсан тохиолдлын тоо 229-д хүрлээ. 


Коронавирусний халдварын хамгийн анхны тохиолдлууд Венесуэлд 3 дугаар сарын 13-нд бүртгэгдэж, тэр өдрөө тус улсад онцгой байдал зарлажээ. Ерөнхийлөгч Николас Мадуро орон даяар хөл хорио тогтоох шийдвэр гаргаснаа 3 дугаар сарын 17-нд мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ