Алтанбулаг боомт дахь хяналт, тандалтын ажил үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Хилээр зорчин орж ирж буй иргэдэд тавих хяналт,
тандалтын ажил үргэлжилж байна. Монгол Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу
ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Алтанбулаг боомтоор татан авах
ажил дөрөв дэх өдрөө
үргэлжилж байна.
ОХУ-аас иргэдээ татан
авах үйл ажиллагаа эхэлсэн 8 дугаар сарын 7, 8, 9-ний өдрүүдэд нийт таван иргэнийг сэжигтэй тохиолдлоор, 100 иргэнийг
ажиглалтад түр тусгаарлахаар Дархан-Уул, Орхон аймгуудад шилжүүлээд байгаа аж. Зохион байгуулалттайгаар иргэдээ
татан авах эл үйл ажиллагааг гүйцэтгэхээр Улсын онцгой комиссын шуурхай штабын дарга
хурандаа Н.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Алтанбулаг боомтод ажиллаж байна.