Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийн анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-08-11 09:54:38

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Цагдаагийн хэсгээс сэрэмжлүүлэг мэдээ ирүүллээ.

Аялал зугаалгын сар үргэлжилж, иргэд байгалийн сайханд тэр дундаа үзэсгэлэнт Ерөө, Бугант нутгаар аялах нь ихсэж байгаа аж. Иймээс аялагч иргэдэд хандаж дараах сэрэмжлүүлэг мэдээг хүргүүлээд байна. Тодруулбал энэ сарын 10-ны өдрийн байдлаар Ерөө голын усны түвшин үерийн аюултай түвшинг 60 см-ээр даван үерлэсэн байна. Мөн зам дагуу уулын ус бууснаас болж Их алтны чиглэл, Бугантаас ходоод хүртлэх доод замууд усанд идэгдэж, эвдэрсэн байна. Иймээс ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, байнга сонор сэрэмжтэй байхыг тус хэсгээс анхаарууллаа.

Холбоотой мэдээ