Талбайн теннис, шатрын талбайг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-08-10 18:48:08

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Ханбогд суманд талбайн теннис, шатрын талбайг ашиглалтад орууллаа.

Тус сумын Засаг даргын дэргэдэх Залуучуудын зөвлөлөөс санаачлан энэхүү бүтээн байгуулалтыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар иргэн н.Алтангэрэл хийж гүйцэтгэсэн байна. Нийт 6.3 сая төгрөгөөр хийсэн уг тоглоомын талбайг "Галба Талбай"-д байгуулсан юм. "Хүүхэд залуусыг дэмжин амралт чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх хөдөлгөөн эрүүл мэнд аян"-ы хүрээнд хийж буй ажлуудыг нэг энэ юм байна. "Ханбогд сумын н.Батгэрэл даргатай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн хамт олон чин сэтгэлээрээ дэмжин оролцсонд талархал илэрхийлж байна. Талбайн теннис, шатар зэргийг Ханбогд Хот тохижилтод хүлээлгэн өгсөн" гэж тус сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргал хэллээ. 

Холбоотой мэдээ