Яаралтай түргэн тусламжийн тасагт өнгөрсөн долоо хоногт 119 дуудлага иржээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-08-10 16:07:25

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасагт өнгөрсөн долоо хоногт 119 дуудлага ирснээс 29 нь хоолны хордлого, 28 нь гэдэсний халдварт өвчин, 25 нь томуу, томуу төст өвчин, 24 нь даралт ихэссэн дуудлага байжээ.

Иймд тус тасгийн зүгээс ард иргэдэд хандаж хөл хорионы үед гадуур сэлгүүцэхгүй байх, хүүхдээ аль болох гадагшаа гаргалгүй байж гарын ариун цэврийг нь сайтар сахиулах, ахмадууд даралтын эмээ тогтмол уух зэргээр эрүүл мэнддээ тогтмол анхаарч байхыг зөвлөлөө.

“Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь бөөлжих, халуурах, суулгах, гэдэс хямрах зэрэг шинж тэмдгээр илэрч байна. Иймээс эцэг эхчүүд хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, амны хаалт зүүлгэх, гарыг нь тогтмол угаалгах зэргээр халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлмээр байна” хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн эрхлэгч Б.Баасанхүү хэллээ.

Холбоотой мэдээ