Эмэгтэй хүний амьдралыг өгүүлсэн кинонуудыг Каннд үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sarnai@montsame.mn
2016-05-16 14:34:42

ПАРИС. /Prensa Latina/. Канны 69 дэхь удаагийн Олон улсын кино наадмын үеэр өнөөдөр толилуулах бүтээлүүдийн дотор эмэгтэй хүний амьдралын түүхийг өгүүлсэн кинонууд нэлээд хэд байгаа ажээ.

"Palme d'Or" хэмээх шагналд өрсөлдөж буй кинонуудын нэг болох “Мал де Пиррес” хэмээх франц кинонд хөдөө аж ахуй эрхэлдэг жижиг хөрөнгөтний гэр бүлд өссөн Габриэлийн амьдралын тухай өгүүлнэ.

Харин Марен Адегийн /ХБНГУ/ найруулсан “Тони Эрдманн” хэмээх кинонд Бухарестэд байдаг Германы нэгэн томоохон компанийн ажилчин Инес хэмээх бүсгүйн тухай өгүүлдэг аж.

Мөн эдгээр кинонуудаас гадна Шэйн Блэкийн найруулж Холливудын алдарт жүжигчин Райн Гослинг болон Рассел Кроу нарын гол дүрд нь тоглосон “Сайхан залуус” хэмээх америк кино үзэгчдийн хүртээл болох ажээ.

Тавдугаар сарын 22-ны өдөр Каннын 69 дэхь удаагийн кино наадмын хаалтын ёслол болно.

Х.Сарнай



 

Холбоотой мэдээ