“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т “Хариуцлагатай жолооч” аян хэрэгжиж байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-08-10 15:44:30
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цех, Гэрээт цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсэгтэй хамтран “Хариуцлагатай жолооч” аяныг энэ оныг дуустал хэрэгжүүлэхээр болжээ.


Аяны зорилго нь  жолооч нарын ажлын хариуцлагыг өндөржүүлэх, эерэг хандлага төлөвшүүлж, ажлын байр орчны эрүүл ахуйг сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийн зөрчлийг арилгах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн аж. Аяны хугацаанд “Аюулгүй жолооч”, “Зөрчилгүй жолооч”, “Соёлтой жолооч”-ийг шалгаруулж оны төгсгөлд тодруулна.

 

 “Аюулгүй жолооч”-ийг шалгаруулахдаа Замын хөдөлгөөний хууль болон дүрмийн мэдлэг, түүнийгээ хэрхэн мөрдлөг болгож, бусдын аюулгүй байдалд эрсдэл учруулахгүйгээр замын хөдөлгөөнд  оролцож буй эсэхээр нь дүгнэх гэнэ.

 

“Зөрчилгүй жолооч” нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журам, Замын хөдөлгөөний аюулгүй байдал болон ХАБЭА-н дүрэм журмыг бүрэн эзэмшсэн байх ёстой аж.


Харин “Соёлтой жолооч” өөрийн ажлын байр болох автомашины бүхээг, заалны ариун цэвэр, эмх цэгцийг тогтмол сайжруулж цэвэр цэмцгэр, өнгө үзэмжтэй байлгаж, зөв боловсон харьцаатай байх шаардлагыг хангах ёстой байна. 

 

Холбоотой мэдээ