Өрмийн нуурын хөвөөнд “Айрагны өдөрлөг” болно

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-08-10 13:17:41

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сайхан суманд энэ сарын 22, 23-ны өдрүүдэд “Айрагны өдөрлөг” хийхээр болжээ. Тус арга хэмжээг “Анхдагч-Хөгжил клуб”-ын оролцоотой аймаг, сумын Засаг даргын Тамгын газар зохион байгуулах аж. “Covid-19” вирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хэт бөөгнөрөл үүсгэхгүй, оролцогчид амны хаалттай, хоорондын зай барих шаардлагыг хангаж ажиллах талаар “Анхдагч-Хөгжил клуб”-ээс мэдээллээ.

Үндэсний ундаа “Айраг” бүтээгдэхүүнийг дагасан уламжлалт соёл, ахуй ёс заншил, зан үйлийг сурталчлах зорилготой энэ өдөрлөгийг зохиох юм байна. “Адуучин”, “Дэмбээ сайн уу?”, “Айраг хэн сайн уух вэ?” зэрэг тэмцээн, хос морьтон, сайхан айраг шалгаруулах уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ