Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ЗХЖШ-ын ажилтай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-08-05 18:36:26

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ЗХЖШ-ын ажилтай өчигдөр танилцав.

Түүнийг Төрийн хүндэт харуул, ҮЖҮНХ-ийн хөгжмийн бие бүрэлдэхүүн жагсан угтаж, хүндэтгэл үзүүлэв. Мөн ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг ЗХЖШ-ын одоогийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, хэтийн төлөвийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалах яамны цаашдын бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнд албан ажлын хүрээнд тодорхой үүрэг, даалгавар өглөө.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг дагалдан дэд сайд Б.Баярмагнай, зөвлөх Б.Эрдэнэбат, Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, СБТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа С.Ганбямба, Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Ганхуяг нар байлцлаа.

Холбоотой мэдээ