"Дөлгөөн нуур"-аас Баянбүрд хүртэлх замыг маргаашнаас хаана

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-08-05 15:45:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт Их тойруугийн "Дөлгөөн нуур" уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл замыг маргаашнаас буюу энэ сарын 6-наас 19-нийг хүртэл хааж буй талаар Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ. 

Дээрх хугацаанд тус зам дагуу 0.6 км-т цэвэр усны шугамын ажил хийх аж. Иймд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нарыг авто зам хаах хугацаанд доорх зураглалын дагуу зорчих хөдөлгөөнөө зохицуулан төлөвлөхийг мэдээллээ. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 7004-4040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.



Холбоотой мэдээ