ОХУ олон улсын нислэгийг бүрэн сэргээх хувилбарыг хэлэлцэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /TASS/.
ОХУ 8 дугаар сарын 11-нээс эхлэн олон
улсын нислэгээ бүрэн сэргээх асуудлыг хэлэлцэж байгаа хэдий ч эцсийн шийдвэрийг
хараахан гаргаагүй байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, ОХУ-ын Шадар сайд Татьяна Голиковагийн хийсэн
зөвлөгөөний үеэр энэ асуудлыг хөнджээ. Өнөөдрөөс эхлэн ОХУ олон улсын нислэгээ
хэсэгчлэн сэргээж байна. Тодруулбал, Их Британи, Турк, Танзани гэсэн 3 улстай
хийдэг нислэгээ сэргээсэн байна.
Их Британи, Турк, Танзанитай хийдэг олон улсын нислэгээ сэргээх талаар
Татьяна Голикова тайлбар өгөхдөө, нислэгүүдийг харилцан алхам авах нөхцөл дээр
сэргээнэ. "Европын холбоо 7 дугаар сарын 1-нээс хилээ нээх үйл явцыг албан ёсоор
эхлүүлсэн. 14 улсаас бүрдсэн эхний жагсаалтыг ЕХ-ны Зөвлөл 6 дугаар сарын 30-нд
зөвшилцсөн бөгөөд ОХУ энэ жагсаалтад багтаагүй" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. Шинэчилсэн “цагаан
жагсаалт”-ыг ЕХ ойрын өдрүүдэд гаргах аж.