Мод тарих өдрөөр 12 мянга гаруй мод, бут тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-15 22:22:58

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрүүдийн тухай зарлигийг 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч гаргаж байсан. Энэ хүрээнд жил бүрийн 5 сарын эхний 7 хоногт мод тарих ажил улс, орон даяар өрнөдөг бөгөөд Өвөрхангай аймагт 5 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд уг ажлын нээлтийг зохион байгуулсан билээ.

Энэ арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Сайдын зөвлөх Цолмон, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, аймгийн БОАЖГ-ын дарга Г.Баясгалан болон бусад албаны хүмүүс оролцож, Арвайхээр хотын Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан юм.

Урьдчилсан байдлаар хаврын мод тарих өдрийн арга хэмжээнд нийт 39 аж ахуйн нэгж, байгууллага, 1654 иргэн оролцож 4200 ширхэг мод, 8440 ширхэг бут сөөг буюу нийт 12540 ширхэг мод бут тарьсан байна.

Мөн Хархорин, Арвайхээр хотод тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, холбогдох байгууллагаас мод бут, сөөг тарьж ургуулах, ногоон байгууламжид тарьсан мод бутыг услах арчлах, хамгаалах, танаж хэлбэржүүлэх, зүлэг цэцэг тарих аргачлал, зөвлөмжийг иргэдэд өгсөн ба сумдын цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламж хариуцсан ажилчдыг сургалтанд хамрууллаа.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ