МСҮТ-д оёдлын тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-07-31 22:21:46

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг дахь МСҮТ-ийн сургалт, дадлагын материаллаг баазыг сайжруулах зорилгоор "Оёмол бүтээгдэхүүний оёдолчин" мэргэжлийн дадлагын газарт тоног төхөөрөмж олголоо.


Уг тоног төхөөрөмжийг орон нутгийн төсвийн нийт 42.7 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр хүлээлгэж өгсөн юм. Тухайлбал "Оёмол бүтээгдэхүүний оёдолчин" мэргэжлийн хоёр дадлагын газарт тус бүр  21.3 сая төгрөгийн үнэ бүхий 30 ширхэг иж бүрэн үйлдвэрлэлийн зориулалттай Япон улсын “JAPSEW” брэндийн шулуун болон хос, тусгай зориулалтын оёдлын машин, хэрээсний машин, кнопны машин, эсгүүрийн машин, эсгүүрийн ширээ, уурын индүү зэргийн дэмжлэг үзүүлэв.


Холбоотой мэдээ