Хиймэл нууранд хоёр иргэн осолдож амь насаа алдлаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-07-31 12:06:51

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын хиймэл нууранд хоёр иргэн осолдож амь насаа алдлаа.


Тодруубал, тус аймгийн Баян-Уул сумын Баянхайрхан багийн нутаг сумын төвөөс зүүн зүгт 22 км-ийн зайд орших Шаврын гол хэмээх газарт тус аймгийн харьяат 21 настай эрэгтэй Б, 16 настай эрэгтэй Н нар хиймэл нуурыг сонирхож очоод осолдсон байна. Энэхүү ослын дуудлагыг тус аймгийн ойнгой байдлын газар долоодугаар сарын 29-ний 19:10 цагт хүлээн авсан байна. Ингэснээр тус газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 180 км замыг туулан 22:20 минутад очиж эрлийн ажиллагааг эхлүүлсэнээр 23:50 цагт Б-ийн цогцсыг, 30-ны 02:28 цагт Н-ийн цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн тухай ОБГ-аас мэдээллээ.


Холбоотой мэдээ