Улаанбаатарт 19-21 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-05-15 08:51:08

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.

Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говиор 7-12 хэм, бусад нутгаар 1-6 хэм, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.  Шөнөдөө 0-2 хэм хүйтэн , өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм, өдөртөө бүх нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ