Хорио цээрийн дэглэм тогтоох, ажиллах журам боловсруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-07-27 16:11:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын даргын тушаалаар байгуулсан Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, ажиллах журмыг боловсруулах ажлын баг ажиллаж байна.

Энэхүү журам батлагдсанаар Монгол Улсад олон нийтийг хамарсан хими, биологи, цацраг идэвхт бодисын хордлого, малаас хүнд, хүнээс хүнд халдварлах халдварт өвчин болон олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагдах халдварт өвчин гарахад хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, цуцлах мөн ийм нөхцөлд үүсэх харилцаа, үйл ажиллагааг зохицуулах боломж бүрдэх юм. Журмыг ирэх сарын эхээр боловсруулж дуусах бөгөөд дараагаар нь Засгийн газрын хуралдаанд оруулж, шийдвэрлэх ажээ.

Энэ сарын 8-нд байгуулсан уг ажлын багт ХХААХҮЯ, ОБЕГ, ЗХЖШ, ЦЕГ, ЗӨСҮТ, ХӨСҮТ, нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд багтсан байна.

Холбоотой мэдээ