“BTS” хамтлагийн тоглолт үзэгчдийнхээ тоогоор дээд амжилт тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-07-23 17:14:17

СӨҮЛ. /TASS/. БНСУ-ын “BTS” хамтлагийн цахим хэлбэрээр явуулсан тоглолт үзэгчдийн тоогоор дээд амжилт тогтоожээ. Энэ тухай Гиннесийн номны цахим хуудсанд мэдээлсэн байжээ.


Долдугаар сарын 14-нд болсон цахим тоглолтыг 100 гаруй орны 756 мянган хүн үзжээ. Ийм тооны хөгжөөн дэмжигчдийг багтаана гэвэл 15 цэнгэлдэх хүрээлэн шаардагдах байжээ. Түүнчлэн энэхүү цахим тоглолт нь интернетийн түүхэнд хөгжмийн хамтлагийн хамгийн их орлоготой тоглолт болсон байна.


Долоон гишүүнээс бүрдсэн Өмнөд Солонгосын хамгийн алдартай хамтлаг коронавирусний цар тахлын улмаас 2020 онд дэлхийг тойрсон аялан тоглолтоо цуцалжээ. Үүнтэй холбогдуулан тоглолтыг цахим  хэлбэрээр зохион байгуулж, талбарыг нь борлуулахаар болсон байна.


BTS” хамтлаг Гиннесийн номонд хэд хэдэн удаа бичигдэж байжээ. Тухайлбал, тус хамтлагийн “YouTube”-д тавигдсан нэг клип нь 24 цагийн дотор үзэлтийн тоогоор 45 саяд хүрч байжээ. ТүүнчлэнBTS” нь АНУ-ын хөгжмийн гол чартуудад нэгдүгээр байр эзэлсэн БНСУ-ын анхны хамтлаг болж чадсан байна. 

Холбоотой мэдээ