Хамтарсан судалгааны баг Сэлэнгэ аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-07-23 17:15:13

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан судалгааны баг Сэлэнгэ аймагт хоёр өдөр ажиллалаа.

Хамтарсан багийнхан "Коронавируст халдвар /COVID19/-ийн талаарх хүн амын ойлголт, мэдлэг, хандлага, дадал" судалгааг Сэлэнгэ аймгийн иргэдээс авсан байна. Судалгааг нийт 350 иргэнээс асуумжаар авчээ. Судалгаанд оролцсон иргэд тус өвчний талаарх эрсдэлийн талаарх ойлголт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, мэдээллийн эх сурвалж зэргийг тодорхойлон бөглөж өгсөн байна. Хамтын хүчээр халдвараас сэргийлэхэд бүх нийтийн оролцоо, мэдлэг, ойлголт хамгаас чухал гэдгийг энэхүү судалгааны үр дүн харуулна хэмээн аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од хэллээ. Энэхүү багийн судалгааны ажил орон даяар үргэлжлэн явагдах юм байна.

Холбоотой мэдээ