Гол мөрөн усны түвшин нэмэгдэж, үерлэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-07-22 12:10:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр гол мөрний усны түвшин өнөөдрийн байдлаар  20-100 см даван үерлэж байгаа талаар мэдээллийг ирүүлэв.

Тухайлбал, Сэлэнгэ мөрний дунд болон адгаар олон жилийн дунджийг 20-100 см, Хэнтийн нурууны зүүн хажуугийн Хэрлэн голын эх, Увс нуурын савын Хархираа, Түргэн, Хариг, Алтай нуруунаас эхтэй Ховд зэрэг голууд үерийн түвшин 5-15 см өссөн бол Хэнтий нурууны баруун хажуугийн Туул гол Лүн сум орчимд үерийн түвшинг 20 см орчим  тус тус даван үерлэжээ.


Иймд гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчихыг зөвлөж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ