Хурдан морины уралдаанд 321 хурдан хүлэг тоосоо өргөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-07-16 16:31:05

Архангай /МОНЦАМЭ/. Монголын анхны төрт улс Хүннү гүрний 2229, Их монгол улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам, аймаг байгуулагдсаны 97 жилийн ойн баяр наадам энэ сарын 11, 12-ны өдрүүдэд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Аймгийн баяр наадмаар азарга, их нас, хязаалан, соёолон, шүдлэн, даага, эрлийз морины дээд, дунд насны уралдаан Батцэнгэл сумын Өргөөтийн талд болсон. Найман насны 321 хурдан морийг давхардсан тоогоор 114 хүүхэд унаж уралдсан байна. Уралдааны үеэр 6 хүүхэд мориноос унасан ч бэртэл гэмтэл аваагүй, эмнэлгийн анхан шатны тусламж авжээ.

Азарга:

Цогтгэрэлийн хүрэн /Батцэнгэл/

Жавхлантөгсийн хээр /Чулуут/

Дагийранжилын хонгор /Булган/

Эрдэнэбаярын хонгор /Төвшрүүлэх/

Тогтохжаргалын хул /Эрдэнэмандал/

Шүдлэн:

Бизъяагийн хонгор /Батцэнгэл/

Бат-эрдэнийн хонгор халзан /Өндөр-Улаан/

Батбилэгийн зээрд /Өндөр-Улаан/

Энхбадрахын бор /Хангай/

Лувсанцэрэнгийн хүрэн /Ихтамир/

Хязаалан:

Батжаргалын жигүүр хул /Ихтамир/

Мэндбаярын халиун /Чулуут/

Халтарын халтар /Чулуут/

Мөнхбаярын толбот /Батцэнгэл/

Лутбөхийн цавьдар /Цэцэрлэг/

Даага:

Батсүмбэрэлийн хамар цагаан /айрхан/

Лхагвадоржийн халтар /Ихтамир/

Мөнхжаргалын хонгор /Өндөр-Улаан/

Нэргүйн хүрэн /Тариат/

Пүрэв-очирын зээрд /Чулуут/

Соёолон:

Нямсүрэнгийн хонгор /Чулуут/

Нямсүрэнгийн хүрэн /Чулуут/

Пүрэвсүрэнгийн хул /Цэцэрлэг/

Ууганбаярын хүрэн халзан /Эрдэнэмандал/

Төгсбаярын хээр /Ихтамир/

Их нас:

Мөнхтулгын хонгор /Өгийнуур/

Отгонцэрэнгийн саарал /Өндөр-Улаан/

Очирбатын хонгор /Өндөр-Улаан/

Өлзийсайханы ягаан /Ихтамир/

Батсүрэнгийн хүрэн /Хайрхан/

Эрлийз дээд нас:

Бямбасүрэнгийн хээр /Ихтамир/

Бямбасүрэнгийн сартай хүрэн /Ихтамир/

Бэхболдын сартай хул /Хайрхан/

Пүрэвтулгын ухаа /Ихтамир/

Мэндсайханы бор /Төвшрүүлэх/

Эрлийз дунд нас:

Дамдинсүрэнгийн хүрэн /Өндөр-Улаан/

Отгонбатын хээр /Өгийнуур/

Лувсанцэрэнгийн зээрд /Хашаат/

Батсүмбэрэлийн бор /Хайрхан/

Ренчин-Очирын хул /Тариат/

Холбоотой мэдээ