Тусгай онгоцоор 261 иргэн эх орондоо ирлээ

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-07-15 18:33:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн эхний тусгай онгоц 18:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.


Тус нислэгээр АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 261 иргэн эх орондоо ирж байна. Үүнд, бага насны хүүхэдтэй гэр бүл 71, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 53, өндөр настан 33, жирэмсэн 2, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 102 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Корпорэйт”, “Кентавр”, “Энхсаран” зочид буудал, сувилалд  21 хоног тусгаарлана 


Хоёр дахь онгоц 20.00 цагт Буян-Ухаад газардах хуваарьтай. Бага насны хүүхэдтэй гэр бүл 73, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 22, өндөр настан 11, жирэмсэн 3, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 58, нийт 167 иргэн. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хабу, Зүчи, Наранбулаг, Ивээлэн зочид буудал, сувилалд тусгаарлана. Транзит нислэгээр гадаад улсын хоёр дипломат ажилтан ирэх бөгөөд тэднийг ч мөн тусгаарлах аж.

Холбоотой мэдээ