Төрийн албаны зөвлөлийн нарийн бичгийн даргыг томиллоо

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-07-15 15:16:54

Дорнод /МОНЦАМЭ/. Төрийн албаны тухай хуулийн дагуу Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь Салбар зөвлөлийн Нарийн бичгийн даргыг албан ёсоор томиллоо. Тодруулбал, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 250 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Э.Нандин-Эрдэнийг томилсон байна.  

Төрийн албаны зөвлөл нь төрийн албаны төв байгууллага бөгөөд хамтын удирдлагын зарчмаар ажиллаж, төрийн албан хаагчийн стандартын удирдлагыг улсын хэмжээнд нэгдсэн аргачлалаар хангах, хэрэгжүүлэх ажлыг эрхэлдэг, үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнадаг хараат бус, бие даасан байгууллага юм. Дорнод аймгийн Төрийн албаны зөвлөлийн даргаар ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий ажиллаж байна. 

Холбоотой мэдээ