Ерөнхий боловсролын 28 дахь сургууль ирэх онд ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-07-15 11:12:07

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төвд ирэх жил ерөнхий боловсролын 28 дахь сургуулийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн, гүйцэтгэгчээр шалгарсан “Шимт газар” ХХК барилгын ажлаа эхлүүлээд байна. 

Энэхүү сургууль нь 640 хүүхдийн багтаамжтай, гурван давхар 8400 м.квспорт заал, урлаг заал, хоолны газар, таван кабинет, 13 анги, эмч сэтгэлзүйчийн өрөө, багш нарын өрөө, хувцас солих өрөө зэрэг иж бүрэн орчин үеийн шийдлээр баригдах аж.

Ийнхүү аймгийн төвийн баруун захад бүтээн байгуулалтууд өрнөж эхэллээ. Улсын төсвийн 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 3дугаар багт дулаан, цэвэр, бохирын шугам сүлжээний ажил бүрэн хийгдсэнээр хотын ойрын төлөвлөлтөд соёл, нийгмийн хэрэгцээг бүрэн шийдсэн, инженерийн шугам сүлжээнд холбогдсон цогц хотхон, хороолол бий болох юм. 

Холбоотой мэдээ