Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Анандын Батсайхны зээрд халзан түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Их Монгол улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жил, аймаг байгуулагдсаны 97, Зуунмод хот байгуулагдсаны 78 жилийн ойн наадмын хурдан дааганы уралдаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Анандын Батсайхны зээрд халзан түрүүллээ.
Аман хүзүүнд Төв аймгийн Зуунмод сумын Вандан-Ишийн Баярын хүрэн халзан
Айргийн гуравт Төв аймгийн Зуунмод сумын Баастын Буян-Оршихын хээр
Айргийн дөрөвт Партизааны сангийн аж ахуйн Аюушын Лхагвын хээр
Айргийн тавд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Төмөрбаатарын Ганбаярын хүрэн даага хурдалж наадамчин олныг баясгалаа.
Холбоотой мэдээ
Тамаваши Б.Мөнх-Оргилын хамгийн олон барилдаанд дараалан зодоглосон амжилтыг Гиннест бүртгэлээ
1 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
24 цаг
Улаанбаатар