Бан Ги Мүн бразилчуудад хандан хүлээцтэй байхыг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-05-13 10:22:04

ТОКИО. /NHK/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Бразилын ард түмэнд хандан тус улсын Ерөнхийлөгчийг түдгэлзүүлсэн асуудалд хүлээц тэвчээртэй хандахыг уриалжээ.

НҮБ-ын тэргүүн пүрэв гарагт хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл гаргасан байна. Тэрбээр Бразилд өрнөж буй буй үйл явцыг анхааралтай ажиглан харж байх болно гээд тус улсын ард иргэдэд хандан тайван хүлээцтэй байхыг уриалжээ.

Бан Ги Мүн цааш нь хэлэхдээ "Бразилын Засгийн газар Үндсэн хууль болон бусад хуулиа баримтлан ардчилсан ёсыг хүндэтгэн сахина хэмээн найдаж  байна" гэжээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ