Улсын санхүүгийн байдлын талаарх төлвийг сонсоно
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 9 цагт эхэлнэ.
Хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль хүчний байгууллагуудтай холбоотой хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байна.
Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай, Хог хаягдлын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Киноны тухай зэрэг хуулийн Гадаад харилцааны тухай зэрэг нийт 15 асуудал хэлэлцэх юм. Үүний дотор УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнөх “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл” сонсоно.
Үдээс хойш Засгийн газраас малчдын талаар авсан арга хэмжээ болон малчны зээлийн хүүг бууруулж байгаа ажлын талаарх мэдээллийг сонсох аж.
Б.Туул