Нийслэлийн төсвийг иргэдэд нээлттэй хүргэж байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-07-10 12:03:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Нийслэлийн Иргэдийн төсөв-2020" эмхэтгэлийг боловсруулан гаргасан талаар НЗДТГ-аас өнөөдөр мэдээллээ.

Иргэдэд нийслэлийн төсвийг нээлттэй мэдээлэх зорилготой уг эмхтгэлийн номыг цахим хэлбэрээр "Ulaanbaatar.mn" сайтаас үзэж болно. Улаанбаатар хотын төсвийн орлого зарлагад хяналт тавьж, санал боловсруулахад оролцох нь иргэдэд нээлттэй болж байна. 2021 оны төсвийн төлөвлөлт эхэлж байгаа болохоор иргэд холбогдох сүлжээгээр саналаа өгөх боломжтой аж.



"Нийслэлийн Иргэдийн төсөв-2020" эмхэтгэлд хөрөнгө оруулах салбарууд, хөрөнгө оруулалтын хуваарилалт болон төсвийн орлого, зарлагыг хэрхэн төсөвлөж буйг иргэдэд илүү тайлбарлан, дэлгэрэнгүй байдлаар оруулж тусгажээ. Эмхэтгэлийг танилцуулж мэдээлэл хийхэд Нийслэлийн Хөгжлийн бодлогын хэлтэс, Төрийн сангийн холбогдох хүмүүс оролцов. 

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ