Энэ онд 12304 га талбайд тариалалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-07-09 13:12:54

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг энэ хавар үр тариа 10000 га-д, тэжээлийн таримал 1150 га-д, тосны таримал 1500 га-д, төмс 264 га-д, хүнсний ногоо 139 га-д нийт 13222 га талбайд тариалахаас нийт 12304 га талбайд тариалалт хийж, төлөвлөгөөт тариалалтыг 93 хувьтай гүйцэтгэсэн байна.

Тухайлбал, үр тариа 7849 га-д, тосны ургамал 901 га-д, малын тэжээл 3000 га-д, төмс 264 га-д, хүнсний ногоо 140 га-д, жимс жимсгэнэ 150 га талбайд тус тус тариалсан байна. 


Холбоотой мэдээ