“Нэг байгууллага-нэг бүтээлч ажил" уриалгыг хэрэгжүүлнэ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-08 21:34:54

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ЗДТГ-аас "Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн" зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Жаргалант сумын Засаг дарга С.Гантөмөр нар цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл хийж, холбогдох албан тушаалтанд үүрэг чиглэл өглөө.

Тодруулбал: 
-Төрийн байгууллагууд Засгийн газрын тогтоол шийдвэр, аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангах, шаардлагатай засвар үйлчилгээг бүрэн хийж дуусгах

-Аймгийн хэмжээнд томоохон 26 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил өрнөж буй. Уг ажлыг цаашид цаг хугацаанд нь ашиглалтад хүлээн авахад анхаарах

-Тендер шалгаруулалтын мэдээллийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж, олон нийтэд нээлттэй мэдээллэх
-Төрийн байгууллагын үйл ажиллагааны тайлан мэдээг иргэдэд хүртээмжтэй түгээх 

-Засгийн газар, Улсын Онцгой комиссоос ирүүлсэн чиглэлийн дагуу Ховд аймгийн баяр наадмыг зохион байгуулахдаа холбогдох дүрэм, журмыг мөрдөж, өндөржүүлсэн бэлэн байдлын үед сахилга хариуцлагаа чангатгах

-Амралт, зугаалгын улирал эхэлсэн учир бага насны хүүхдэд тавих  хараа хяналтыг сайжруулах, улмаар үер ус, гал түймэр, тарваган тахал өвчний халдвараас сэргийлэх чиглэлд мэдээлэл сурталчилгаа тогтмол хийх

-Ховд хотын түүхт 335 жилийн ойн хүрээнд “Нэг байгууллага-нэг бүтээлч ажил" уриалга хэрэгжүүлэн ажиллах зэрэг хэд хэдэн чиглэл өгөв. 

Холбоотой мэдээ