Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэд, ААН-ийн үйл ажиллагааг зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-07-06 17:34:13
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг таслан зогсоолоо.
Тодруулбал, аймгийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн захирамжаар батлагдсан ажлын баг арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд захирамжид, "Бөмбөгөр сумын нутаг дэвсгэр, Байдрагийн голын сав дагуу хууль бус олборлолтын үйл ажиллагаа явуулж, төрийн байгууллагуудын тавьсан шаардлагыг үл хэрэгсэн Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журамд зааснаас илүү хүчин чадалтай техник ажиллуулан байгаль орчинд ноцтой хохирол учруулж байгаа компаниудын үйл ажиллагааг нэг мөр таслан зогсоох арга хэмжээг авсугай" хэмээжээ.
Ийнхүү үйл ажиллагааг нь таслан зогсоосон бол одоогоор кэмп болон техник хэрэгслүүдийг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна.
Холбоотой мэдээ