Японд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2020-07-06 11:00:21

ТОКИО. /NHK/. Японы баруун өмнөд нутагт хүчтэй аадар орж, үер, хөрсний гулгалт үүссэний улмаас сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.


Күмамото мужийн эрх баригчдын мэдээлснээр, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 24 хүн амиа алдсанаас гадна 16 хүн амиа алдсан байж болзошгүй байгаа бол 12 хүн сураггүй болжээ.


Хитоёши хот, Ашикита тосгонд тус тус есөн хүн, Яцүширо хотод гурван хүн, Күмо тосгонд хоёр хүн, Цүнаги тосгонд нэг хүн амиа алджээ.


Мөн Күма тосгоны үерт автсан асрамжийн газраас олдсон 14 хүний зүрх, уушгины үйл ажиллагаа зогссон байдалтай байна. Цагдаа, гал сөнөөгчид, Өөрийгөө хамгаалах хүчний алба хаагчид эрэн хайх, аврах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.


Күмамото мужид 10 гаруй дүүрэгт хүмүүс гацсан бөгөөд холбогдох албаны ажилтнууд иргэдэд яаралтай тусламж үзүүлэхийн тулд түр зам барих зэрэг ажлуудыг хийж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ