Монгол, Хятадын хамтын ажиллагааны цахим механизм хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-07-03 18:15:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19" цар тахлын эсрэг тэмцэх, сэргийлэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны цахим механизмын хоёрдугаар видео хурал өнөөдөр болов.


Хурлыг монголын талаас ГХЯ-ны Хөрш орнуудын газар, хятадын талаас ГХЯ-ны Азийн газар ахалсан бөгөөд хоёр улсын зам тээвэр, гадаадын иргэн, харьяат, гааль, мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төв байгууллага болон хоёр талд суугаа ДТГ-уудын төлөөлөгч оролцов.


Цар тахлын аюул арилаагүй энэ үед хориг, хязгаарлалтын онцгой нөхцөлд эдийн засгийн хамтын ажиллагааг зохистой хэлбэрээр үргэлжлүүлэх, иргэдийн солилцоо, бараа тээвэрлэлтэд тулгарч буй асуудлуудаар хоёр тал зөвшилцөж, цар тахлын үед хэрэгжүүлэх “Ногоон гарц”-ын түр журмыг хэлэлцэн тохиров. Ингэснээр хоёр талын худалдаа, ложистик, үйлдвэрлэл, техникийн үйлчилгээний салбар болон бүтээн байгуулалтын төслүүдийн үйл ажиллагаанд оролцох инженер, техникийн ажилтан, мөн зайлшгүй зорчих шаардлагатай иргэдийг хил нэвтрүүлэх боломж нээгдэх юм.

Холбоотой мэдээ