Хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын баг Говь-Алтай аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-07-03 18:20:55

Говь-Алтай /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын баг Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж алба хаагчидтай уулзалт хийн, санал бодлыг нь сонслоо.


Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын удирдлагын зүгээс алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч ажиллаж ирснийг онцлон дурдаад алба хаагчид ч ажиллах орчин нөхцөлөө сайжруулах, дотоод нөөц бололцоогоо ашиглан нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд идэвх санаачилгатай ажиллахыг үүрэг болгосон юм. Мөн тэрээр Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор байгуулсан Баянхонгор аймгийн Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангид ус тээвэрлэгч автомашин, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт уулнаас эрэн хайх, аврах сургалтын төвийн байрны хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ