Энэ жил 2325 га талбайд тэжээлийн ургамал тариалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-07-03 16:35:17

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ жил 2325 га талбайд тэжээлийн ургамал тариалж, ХХААХҮЯ-ны төлөвлөгөөг 273,5 хувь биелүүлсэн байна. Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Бугат, Орхон, Бүрэгхангай суманд тэжээлийн ургамал түлхүү тариалжээ.

            - Бэлчээрийн доройтолд их хэмжээгээр өртсөн манай сумын хувьд мал аж ахуйг эрсдэлээс хамгаалах нэг боломж нь малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх явдал юм. Энэ жил малын тэжээл тариалах талбайг зохицуулж аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүллээ. Орон нутагт бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл нь бэлэн байгаа учир энэ чиглэлийн үйлдвэрлэл нэмэгдэж, мал аж ахуйг тэтгэнэ гэж Рашаант сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ ярилаа.

            Тус аймгийн хувьд газар тариалангийн хөрсний үржил шимийг хадгалах, улаанбуудайн тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор тосны ургамлын тариалалтыг  үр тариа тариалах талбайн 10,0 хувиас хэтрүүлэхгүй байх бодлого баримталсан гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Энэ хавар 4042,0 га талбайд тосны ургамал тариалсан нь нийт тариалсан талбайн 8,9 хувийг эзэлж байгаа аж.

Холбоотой мэдээ