Чуулганаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-07-02 10:03:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.04 цагт 50.7 хувийн ирцтэй эхэллээ.


Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. МАН өчигдөр буюу энэ сарын 1-нд долоодугаар бага хуралдаанаа хийж, тус намын дарга У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж, улмаар уг асуудлыг зөвшилцөхөөр Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм. Уг асуудлыг өнөөдөр чуулганаар эцэслэнэ. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилсон тохиолдолд тэрбээр 14 хоногийн дотор Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай УИХ-д өргөн мэдүүлэх ёстой юм.


Ташрамд дурдахад, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болохоор заасан.


Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ