Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй хоёр тохиолдлын онош батлагдлаа

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-07-01 12:35:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй хоёр тохиолдлын онош молекул биологийн шинжилгээгээр батлагдлаа гэж ЭМЯ-наас мэдээлэв.


Тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 27 настай, эрэгтэй, “тарваган тахлын булчирхай, хоёрдогч уушгины хэлбэр” оноштойгоор биеийн байдал хүнд, өвчтөний дүү Цэцэг суманд 16 настай, эрэгтэй “тарваган тахлын булчирхайн хэлбэр” оноштойгоор сумын эрүүл мэндийн төвд биеийн байдал дунд байна.


Эдгээр хүмүүсийн нэгдүгээр хавьтлын 146 хүнийг тусгаарлаж, хяналтад авчээ. Жаргалант, Цэцэг суманд хөл хорио тогтоож, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Ховд, Баян-Өлгий аймгийн зоонозын төвийн мэргэжлийн баг голомтод ажиллаж байна.

Холбоотой мэдээ