Цагаан идээний үнэ тогтвортой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-07-01 12:30:32

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хасу нийтийн худалдааны төвийн цагаан идээний тасагт идээний үнэ тогтвортой байна.

Хэвтэй сүүн хурууд ааруул 18000, дөрвөлжин сүүн ааруул 15000, чихэргүй хурууд 13000, хэвийн ааруул 12000-13000, шинэ зөөхий 12000, тогооны шинэ өрөм 9000, ээзгий 8000-9000, шар тос 18000-20000, хорхой ааруул 12000-13000 байна. Харин сүү нэг литр нь 2500, тараг 3000, айраг 4000 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

Худалдагч нар хэлэхдээ “энэ хавар, зуны эхэн сар гантай байсан учраас шинэ идээ оройтож гарч байгаа. Одоо 7, 8 дугаар сард шинэ идээ гараад элбэгшээд ирэхээр үнэ буурна” гэв.  

Холбоотой мэдээ