Бээжинд дотоодын гаралтай гурван халдвар бүртгэгджээ

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-07-01 14:54:08

Бээжин /МОНЦАМЭ/. Бээжин хотод өчигдөр буюу 6-р сарын 30-ны 0-24 цагт дотоодын гаралтай коронавирусний гурван тохиолдол бүртгэгдсэн нь 6-р сарын 12-ны өдрөөс хойших хамгийн бага үзүүлэлт байв.

Мөн өчигдөр сэжигтэй болон шинж тэмдэггүй тохиолдлууд шинээр бүртгэгдээгүй байна. Өнгөрсөн сарын 11-ний өдрөөс эхлэн Шиньфади захаас халдвар гарч эхлэснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 328 тохиолдол бүртгэгджээ.

Өчигдөр бүртгэгдсэн гурван тохиолдол нь бүгд Дашинь дүүрэгт бөгөөд Шиньфади зах байрладаг Фөнтай дүүрэгт сүүлийн 19 хоногийн хугацаанд анх удаагаа шинэ тохиолдол бүртгэгдээгүй өдөр байлаа.

Холбоотой мэдээ